"Монголын Нууц Товчоо" зээгт ширмэл бүтээлийн нээлтэд оролцсон зочид дахин айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Өвөр Монголын Шилийн голын баруун, зүүн үзэмчин хошуу, Эрээн хотын иргэд өнөөдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн урилгаар тус аймагт 2 дахь удаагаа айлчиллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий дээр "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлаж дуусч байгаа бөгөөд энэ бүтээлийн нээлтийн ёслол өнгөрсөн 3-р сарын 12-ны өдөр Чингис хотноо зохион байгуулагдсан билээ. Өвөр Монголын Шилийн голын баруун, зүүн үзэмчин хошуу, Эрээн хотын иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, 21 аймгийн төлөөлөгчид, баялаг бүтээгчид, ОХУ-ын Буриад, Тува улсаас ирсэн зочдын хамт энэ ёслолд оролцож байсан юм.

Зочдыг хүндэтгэн тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, орлогч дарга Г.Хэрлэнчулуун, Чингис хотын захирагч Ц.Идэрбат нар баяр хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд тэд Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Адрага, Дадал, Батноров сумдад ажиллах бөгөөд 300 ширхэг шинэс /хар мод/-ийг Өмнөдэлгэр сумаас худалдан авч Шинэ Өндөрхаан хорооллын цэцэрлэгт хүрээлэнд тарив. Хэрлэн сумын 120 иргэн энэхүү модыг тарьсан бөгөөд тэдэнд хувцас, хүүхдүүдэд нь бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Энэ үеэр төлөөлөгчид удахгүй Хэнтий аймагт байгуулагдах “Монгол туургатны өв соёл” жуулчны баазад зориулан 108 метр эсгий дээр "Монголын нууц товчоо"-г урласан эрхэм хүмүүст Монголчуудын эртнээс эдэлж хэрэглэж ирсэн иж бүрэн тоноглол, гэр ахуйн эдлэл хэрэглэл, хувцас, эд агуурс бүхий 3 гэр, Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Чаминчимэг, хүү Лхагваням нарт ороожийн гэр бэлэглэсэн юм. Төлөөлөгчид өмнө нь Хэнтий аймагт хүрэлцэн ирэх үеэрээ бичиг баримтаа гээгдүүлсэн байсныг Хэрлэн сумын 3-р багийн харьяат Ч.Лхагваням хэмээх хүү олж буцаан өгсөнийг цохон тэмдэглээд сайхан сэтгэлт хүүд 5 ханатай гэрийг бэлэглэж байгаа нь энэ ажээ.
Мөн Эрээн хотын иргэн Саруул аймгийн Нийтийн номын санд "Эрүүл төрж өсөх, эрүүлжих, урт наслах"-ын тухайд 300 илүү ном бэлэглэж, Хэнтий аймгийн хэмжээнд явагдаж буй ном унших хөдөлгөөнөө илүү өргөн хүрээнд өрнүүлэхийг ерөөлөө. Цаашид ч хоёр орны иргэд олон зүйл дээр хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Д.Одонтунгалаг