“Яргуй” наадмын шилдгээр Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүүхэд багачуудын авъяасыг нээн хөгжүүлэх, ардын өв соёлоо хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг “Яргуй” наадмын шилдгээр Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэг шалгарлаа.
Тус наадмыг энэ жил анх удаа Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний ивээл дор зохион байгуулав. Наадамд нийт 17 сум, 2 тосгоны 28 цэцэрлэгийн 714 хүүхэд, 160 гаруй багш оролцсон байна.
Урлагийн наадамд оролцогчид жилээс жилд хүрээгээ тэлэхийн зэрэгцээ авъяас чадвар нь нэмэгдэж байгаа тул СУИС-ийн мэргэжлийн багш нарыг урин шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцуулжээ. Энэ удаагийн наадмыг Хан Хэнтий чуулгын дарга, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУСТА, СУИС-ийн ахлах багш, төгөлдөр хуурч Т.Энхтуул, МУСТА, СУИС-ийн дуулах урлагийн багш С.Гантулга, МУСТА, Улаанбаатар Чуулгын бүжгийн багш Д.Баярт, Хэнтий аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ нар шүүн явуулсан байна.
“Яргуй” наадмын шагнал гардуулах үйл ажиллагааг “Улаан хивсний ёслол”-оор эхэлж, шагналтнуудын “Баярын парад” хийсэн нь энэ жилийн наадмын онцлог байлаа. Мөн Хан Хэнтий чуулгын “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг бяцхан авъяастнууддаа тоглож, сонирхууллаа. Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Ардын дуу
1-р байр Бор-Өндөр “Энхжин” О.Наранзаяа
2-р байр Хэрлэн 7-р цэцэрлэг Ж.Цэнгүүн
3-р байр Батноров сум Х.Цолмон
Эстрад дуу
1-р байр Бор-Өндөр “Энхжин” М.Энх-Үжин
2-р байр Батноров цэцэрлэг Б.Номин-Эрдэнэ
3-р байр Өмнөдэлгэр Б.Тэлмэн
Гоцлол бүжиг
1-р байр Бор-Өндөр“Бүжинхэн” Б.Аминхолбоо
2-р байр Хэрлэн 6-р цэцэрлэг Г.Тулга
3-р байр Бор-Өндөр “Энхжин” Б.Болор-Уянга
Хамтлаг дуу
1-р байр Биндэр цэцэрлэг Дууны хамтлаг
2-р байр Хэрлэн 7-р цэцэрлэг “Гурван охин” хамтлаг
3-р байр Бор-Өндөр “Энхжин” “Эгшиглэн” хамтлаг
Хамтлаг бүжиг
1-р байр Бор-Өндөр “Бүжинхэн” “Эгшиглэн” хамтлаг
2-р байр Хэрлэн 4-р цэцэрлэг “Сондор” хамтлаг
3-р байр Хэрлэн 5-р цэцэрлэг “Жавхаа” хамтлаг
Хамтлаг хөгжим
1-р байр Хэрлэн 5-р цэцэрлэг “Аялгуу” хамтлаг
2-р байр Хэрлэн 8-р цэцэрлэг “Бяцхан хөгжимчид”
3-р байр Бор-Өндөр “Бүжинхэн” “Эгшиглэн” хамтлаг
Шилдэг багшаар:
· Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэгийн дуу хөгжмийн багш С.Гантуяа
· Бор-Өндөр сумын Бүжинхэн цэцэрлэгийн дуу хөгжмийн багш О.Болорчулуун
Хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгч:
“Зоос хаан норов” ХХК-ийн нэрэмжит шагналаар
- Хэрлэн 5-р цэцэрлэг Д.Төгс-Эрдэнэ
- Норовлин цэцэрлэг Ш.Мичидмаа
- Өлзийт цэцэрлэг Ш.Оргил
- Хурх тосгон А.Гэгээнсүмбэр
- Дадал сумын дуу хөгжмийн багш
Шүүгчдийн нэрэмжит шагналаар:
Дадал цэцэрлэгийн гоцлол бүжигчин Г.Ононгоо
Гран при шагналаар
Бор-Өндөр сумын “Энхжин” цэцэрлэг
“Омогшил” хамтлагийн “Хүлгийн айзам” бүжиг
Шилдэг цэцэрлэгээр:
1-р байр: Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэг, 566.3 оноо
Эрхлэгч Ө.Нарантуяа, дуу хөгжмийн багш С.Гантуяа
2-р байр: Бор-Өндөр сумын Бүжинхэн цэцэрлэг, 490.7 оноо
Эрхлэгч Р.Мөнгөнтуул, дуу хөгжмийн багш О.Болорчулуун
3-р байр: Хэрлэн сумын 7-р цэцэрлэг, 473.3 оноо
Эрхлэгч Г.Сансарцэцэг, дуу хөгжмийн багш Г.Алтанцэцэг нар шалгарчээ.
Д.Одонтунгалаг