Хамгийн үнэтэй санал, шийдлүүдийг удахгүй тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдлийг тусгасан Ухаалаг дэвтэр 18 сум, 5 тосгон, 83 баг, аймгийн төв, Чингис хот дахь төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагаар аялаад иржээ. Нэг сарын турш хэнтийчүүдийн оюун санаагаар аялж, ухааны ур, шийдлээ хүлээсэн асуудлын санаа санал шингэсэн эл дэвтрийн санал нэгтгэх, эрэмбэлэх ажил өнөөдрөөс эхэллээ.
Тун удахгүй сум бүрийн шилдэг 10 санаа, аймгийн хэмжээнд тулгамдаж буй 10 асуудлыг гаргаж, холбогдох шатны байгууллагуудад хүргэгдэх аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг дэвтрийн эхэнд эрэмблэгдсэн ажлууд аймгийн ИТХ-ын цаашдын бодлого, зорилтод тусгагдаж, шийдлээ олох боломжтой гэдгээрээ чухал үр дүнтэй гэв.
Мөн зохион байгуулагчид ухаалаг дэвтрийг хамгийн сайн аялуулсан баг, байгууллага, хамгийн үнэтэй санал, шийдэл бичсэн иргэдийг урамшуулахаа илэрхийлж байлаа.
Тухайн ажлыг санаачлагч, зохион байгуулагчдын төлөөлөл “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалагийн хэлж буйгаар уг ажил нь “Хэнтийн мэдээ” сониноос зохион байгуулагддаг “Оны 9 алдартан” шалгаруулах хоёр дахь удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд шалгарсан 9 алдартны саналын үндсэн дээр боловсруулагдаж, аймгийн ИТХ дэмжиж, хамтран зохион байгуулжээ. Тухайлбал “Иргэнээ дэмжих”, “Хэнтийгээ дэмжих” бодлоготой уялдсан, иргэдээ сонсох, иргэд олон нийтээс гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгох зэрэг аймгийн ИТХ-ын зорилтуудтай нийцсэн гэлээ.
Ухаалаг дэвтрийн дизайн, санал асуулгыг тус сонины редакцийн хамт олон боловсруулсан байна. Хан хэнтийчүүдийн ур ухаан шингэсэн ухаалаг дэвтрийг аялахад сум, багийн түвшинд шат шатны хурлын байгууллага, ЗДТГ-ын хамтарсан 134 ажилтан, албан хаагч, аймгийн төв Чингис хотод салбар бүрийн төлөөлөл болсон 60 гаруй хүн зохион байгуулалтад оролцжээ.
Анх Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтын 2.3 дахь хэсэгт зүйлчлэгдсэн заалтын дагуу жил бүр аймаг, сумын хэмжээний тулгамдсан зайлшгүй хийх ёстой ажил, асуудлыг хэлэлцүүлэн тодруулж, нийтийн сонсгол хийх замаар шуурхай шийдвэрлэдэг тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн аж. Энэ хүрээнд “Хэнтийн мэдээ” сонины редакциас санаачлан аймгийнхаа ИТХ-тай хамтран “Хан хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл” нэртэй ухаалаг дэвтрийг аялуулж, иргэдийнхээ санал шийдлийг авах ажлыг өнгөрөгч сарын 15-наас авч эхэлсэн байна.

Д.Одонтунгалаг