“Улаан номыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Хэнтий аймгийн БОАЖГ, БСУГ-тай хамтран “Улаан номыг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Хэрлэн, Биндэр, Өмнөдэлгэр, Батноров сумдын ЕБ-ын 7 сургуулийн 8 багийн 40 ахлах ангийн сурагч оролцлоо.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч устах аюулд орсон биологийн төрөл, зүйлүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил олгох нь уг тэмцээний зорилго байлаа.
Тэмцээний 1-р байрыг “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн “Хотон шувуу” баг, 2-р байрыг Хэрлэн 1-р сургуулийн “Хувьсал” баг, 3-р байрыг Өмнөдэлгэр сумын “Изал” баг, тусгай байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн “Тэмжүүжин-1” баг тус тус эзэлж, БОАЖЯ-ны Сайдын өргөмжлөл, 400.000-100.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
Тэмцээнийг анх 2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын ивээл дор Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай явуулж байжээ. Харин энэ удаад “Улаан номыг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 2 дахь жилдээ буюу хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог боллоо.

Д.Одонтунгалаг