Онцгой байдлын газрын аврагчид 2016 онд 12 эрдэнэт хүний амь насыг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/Хэнтий аймгийн онцгой байдлын газрын аврагчид 2016 онд аймаг орон нутагт тохиолдсон 10 удаагийн ой, хээрийн түймэр, 40 удаагийн объектын гал түймэр, 3 удаагийн үер усны аюул, 8 удаагийн хүн, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин, 5 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолтой тулгарчээ.
Ингээд давхардсан тоогоор 342 албан хаагч гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэж, 12 эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар нь бүтэц орон тооны хувьд Ажлын алба, Гал унтраах 32-р анги, Гал унтраах 49-р анги, Аврах отряд, Улсын нөөцийн салбар гэсэн хэсгүүдтэй 23 офицер, 117 ахлагч, 4 гэрээт, 1 энгийн нийт 145 нэгжтэй төр засгийн бодлого чиглэл, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бүх төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, учирсан хор уршгийг арилгах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
2004, 2006, 2009, 2011 онуудад аймгийн “Шилдэг төрийн байгууллагаар” шалгарч, үйл ажиллагаагаар 2008 онд ОБЕГ-ын хэмжээнд 3-р байр, 2009, 2011, 2013 онуудад 1-р байр, 2010, 2012, 2014 онуудад 2-р байранд тус тус шалгарчээ.

Д.Одонтунгалаг