Д.Лхагвадорж “Шилдэг уяач багш”-аар өргөмжлөгдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-24 21:22:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Цахиур” сургалтын төвийн багш Д.Лхагвадоржийг "Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” ТББ-аас “Шилдэг уяач багш”-аар өргөмжлөн шагналаа.

Түүний бэлтгэсэн шавь нар Номч сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт 1х1” IX олимпиад, "Мөрөөдөл" Олон улсын хүүхдийн зуслангийн нэрэмжит “Математик, монгол хэлний стандарт II” олимпиад, Шинэ үе сургуулийн захирал, Монгол Улсын Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн түргэн бодолтын уралдаанаас 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртжээ. 

Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн түргэн бодолтын уралдааны 7 дугаар ангийн төрөлд Б.Хулан, 11 дүгээр ангийн төрөлд Э.Дарьхүү нар алтан медаль хүртэж, Шинэ үе сургуульд бүтэн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Мөн Хэрлэн I сургуулийн 7в ангийн сурагч Б.Хулан, “Математик, монгол хэлний стандарт II” олимпиадын математикийн төрөлд алтан медаль хүртэж, “Мөрөөдөл” олон улсын хүүхдийн зусланд 100 хувь хөнгөлөлттэй амрах эрхийн бичгийн эзэн болжээ. Түүний эгч Б.Хүслэн Номч сургуулийн нэрэмжит математикийн олимпиадын 12 дугаар ангийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Энэ төрөлд алтан медалийн болзол хангасан сурагч тодроогүй аж.

 

 Д.Одонтунгалаг

Related news