ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд Чингис хотод айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-29 11:38:54
Хэнтий /МОНЦАМЭ/ ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П. Радченко Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн Засаг даргатай уулзалт зохион байгууллаа. 

Ойрын хугацаанд Өвөр байгалийн хязгаарын хоёр ч сайд манай аймагт хүрэлцэн ирж хамтран ажиллах санал тавьж байгаад Хэнтий аймгийн удирдлагуудын зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн байна. 

Дараа нь Өвөр байгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П. Радченко Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  Тус гэрээнд хоёр улсаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд нээлттэй оролцох, Оросын шилдэг тамирчин дасгалжуулагчтай хамтран бэлтгэл хийх, туршлага солилцох, сургалт зохион байуулахаар тусгагдсан бөгөөд дараагийн уулзалтыг Чита хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг
Related news