Дадалын хилийн цэргийн ангийнхан тогоочийн сургалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Их Эзэн богд Чингис хааны тоонот нутгийн хилчин бүсгүйчүүд ХХЕГ-ын ахмадын холбоо, Монголын Мастер тогооч нарын холбоотой хамтран тус ангийн төвд нарийн боов, тогоочийн сургалтыг амжилттай зохион байгуулж, суралцагч нар үнэмлэх, сертификатаа гардан авчээ.
Сургалтыг Монгол Улсын мастер тогоочдын холбооны сургалтын менежер, Монгол Улсын мастер тогооч, хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа Х.Монхор, мастер тогооч Р.Цогтсайхан, мастер тогооч Д.Ганхуяг нар удирдан явуулсан бөгөөд төрөл бүрийн нарийн боов, амтат зууш, жүүс, дисерт бэлтгэх, амт чанар өнгө үзэмж сайтай нэг, хоёрдугаар хоолыг хэрхэн хийх, ширээний засал чимэглэл зэргээр сургалт явуулжээ.
Сургалтад Дадалын хилийн салбар, ангийн төвийн 13 алба хаагч хамрагдан төгсгөлд нь хоол, амталсан бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулж өрсөлдсөнөөс хилийн дугаар салбарын Б.Энхтуяа ахлагчтай “Хилчин заяа” багийн бүсгүйчүүд тэргүүлж тогоочийн II зэрэг, ахлах ахлагч Р.Ариунзул ахлагчтай баг удаах байранд шалгарч тогоочийн III зэргийг хамгаалж, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.
Сургалтын хугацаанд ангийн хөгжимчин ахлагч Ш.Түмэнбаяр мэргэжил ахиулан тогоочийн I зэрэг хамгаалж үнэмлэхээ гардан авчээ.

Д.Одонтунгалаг