Хэнтий аймагт нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-28 10:39:14
Хэнтий /МОНЦАМЭ/  Хэнтий аймгийн Засаг даргын “2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж явуулах тухай” 138 дугаар захирамжийн дагуу тус аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил 04 дүгээр сарын 21-ээс 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн цэрэг татлагад нийт 2073 хүн үзлэгт орохоос 150 хүнийг хугацаат болон гэрээт цэргийн албанд татахаар төлөвлөсөн байна.

Цэрэг татлага зохион байгуулагдаж байгаа тухайн өдөр нь сумдад архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Одоогоор цэрэг татлагын урьдчилсан үзлэг сумдад явагдаж байгаа бөгөөд тус аймгийн төвд 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд цэрэг татлага үргэлжилнэ.
Д.Одонтунгалаг
Related news