Хэрлэн сумын нийт өрхүүдийн дунд санал асуулга явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-29 11:11:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сум буюу Чингис хотын нийт өрхүүдийн дунд ирэх тавдугаар сарын 7-9-ний хооронд санал асуулга явагдахаар болжээ. 

Энэхүү санал асуулга нь Хэрлэн сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай орлоготой өрх” хөтөлбөр, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн хаягжилтын асуудлыг нэг стандартад шилжүүлнэ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл болох юм.

Судалгаанд Хэрлэн сум, Чингис хотод амьдарч буй айл өрх бүрийг хамруулах бөгөөд иргэд та бүхнийг энэхүү санал асуулгад идэвхтэй хамрагдаж, Чингис хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн санал бодол, хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 
Д.Одонтунгалаг
Related news