Монгол уран бичлэгийн сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногт “Үндэсний бичиг соёлын өдөр” тохиодог. Энэ хүрээнд Хэнтий аймгийн ИТХ-аас “Хөх бичиг” бичиг соёлын академид санал тавьснаар орон нутагтаа калиграф бичлэгийн нэг сарын сургалтыг 5 хоногт багтаан вакумжуулсан хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Хэнтий аймгийн 30 гаруй багш, сурагчид хамрагдсан байна. Монгол хэл, уран зохиолын багш нарыг сургалтад хамруулснаар монгол уран бичлэгийг үргэлжлүүлэн орон нутагтаа сурагчид, иргэдэд зааж сургах боломжтой хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Тус аймгийн ИТХ-ын 2017-2020 оны үндсэн зорилт болон 2025 оноос эхлэн монгол үндэсний бичиг болон крилл бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор жилд 2 удаа монгол бичиг, уран бичлэг, хичээнгүй бичгийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хичээнгүй бичгийн сургалтыг явуулахаар МУБИС-ийн багш, профессор Мөрөн сумын харъяат Ү.Ариунболд, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарт санал тавиад байгаа аж.
Энэ удаагийн сургалтыг удирдан явуулсан МУСТА, зураач, яруу найрагч, “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн Г.Мөнхбаатар 5 дугаар сарын 26-нд үзэсгэлэнгээ гаргах боловч Хан Хэнтийн зон олонд Монгол бичгийн уран гайхамшгийг мэдрүүлэхээр хүрэлцэн ирж, муутуу цаасан дээр бийр бэх янтайгаар босоо бичгээ амилуулан, сургалтаа хийж байгаа нь талархалтай байв.

Д.Одонтунгалаг