“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян” зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-02 11:59:02
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах, Арьс, Ахмад, Хавдар, Хөнгөвчлөх, Дотор, Мэдрэлийн тасаг нь “Ач манал” өрхийн эмнэлэгтэй хамтран Сувилагч нарын баярыг угтаж, нийгмийн ЭМ-г дэмжих жилийн хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг зохион байгуулжээ. 

Энэ хугацаандаа тус сумын 6-р багийн өрхийн 132 иргэдэд эрүүл хооллолтын өдөрлөг зохион байгуулж, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор анхны төрөгч болон бага насны хүүхэдтэй айл өрхүүдэд сургалт явуулж, ар гэрийн асрамжинд байдаг өндөр настнуудад асаргаа сувилгаа хийж өгчээ.
Мөн өдөрлөгт оролцогчдод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, өндөр жин үзэн илүүдэл жинг тодорхойлж өгсөн байна.
 Д.Одонтунгалаг
Related news