Бүх сумдын багийн засаг дарга нар номын дуу сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Хэнтий аймгийн хэмжээнд нийт багийн Засаг дарга нарын 61 хувь нь шинээр томилогдож, 39 хувь нь улиран сонгогджээ. Иймээс багийн дарга нарыг чадавхжуулах, статистикийн мэдлэг, ур чадвар олгох зорилгоор багийн Засаг дарга нар болон сумын статистикийн асуудал хариуцсан төрийн сангийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг тус аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс хамтран энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад 18 сумын 88 багийн Засаг дарга оролцлоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ЗДТГ-аас сургагч багш нарыг бэлтгэн, сум орон нутагт очиж танхимын сургалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооноос 2017 онд аймгуудын баг, хорооны Засаг дарга, статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулан сургалт явуулж байгаа бөгөөд сургалтаар статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, мэдээ мэдээлэл гаргах аргачлал, гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлуудын талаар илтгэл тавьлаа. Мөн цуглуулсан мэдээллээ шивэх, ашиглах, ард иргэд, төр захиргааны байгууллагуудад зөв хүргэх, сум, баг, аж ахуйн нэгж, өрх, хүн амаас авсан мэдээллийг программууд дээр шивж оруулах, дадлага, чадварыг эзэмшүүлэхийг зорьжээ.
Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан 21 бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд нийгэм эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүд болох статистикийн асуудлыг тухайн нутаг дэвсгэртээ хариуцдаг эрх бүхий албан тушаалтан юм.
2016-2020 оны хугацаанд төр иргэдийг холбох гүүр нь болж ажиллах Хэнтий аймгийн сумдын багийн Засаг дарга нарын 60 гаруй хувь нь дээд, 20 гаруй хувь нь бүрэн дунд, 20 гаруй хувь нь бүрэн бус дунд боловсролтой байна.

Д.Одонтунгалаг