Монгол туургатны их наадамд ОХУ, БНХАУ-ын 200 гаруй төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-03 14:44:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол туургатны соёлын өв, уламжлалыг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-нд Улаанбаатар хотноо болно. 

Уг наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгч, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно. 
Наадмын хүрээнд Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт зэрэг олон арга хэмжээ болох юм. 
 

НААДМЫН ХӨТӨЛБӨР:  

2018.07.06 /Баасан/

09:00-18:00   “Монгол өв соёл - Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал

Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд 

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд 

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд 

21:00-23:00   Нээлтийн ёслол

Д.Сүхбаатарын талбайд

 

2018.07.07 /Бямба/

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд 

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд 

21:00-23:00   "Mонголын хувцасны нууц товчоо" Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш 
Д.Сүхбаатарын талбайд 

 

2018.07.08 /Ням/

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа

Д.Сүхбаатарын талбайд 

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн

Төрийн түүхийн музейд 

21:00-23:00   Хаалтын ёслол

Д.Сүхбаатарын талбайд
 

Л.Нандиа

 

Холбоотой мэдээ