“Дорнодын боловсрол-2018” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-12 19:31:04
Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнодын боловсрол-2018” өдөрлөгийг энэ сарын 14-нд зохиох гэж байна. Өдөрлөгийг Эрдмийн баяр, Боловсролын экспо, “Бид нэг голын хүүхдүүд” төслийн танилцуулга гэсэн гурван үндсэн хэсэгтэйгээр зохион явуулахаар төлөвлөж байна.
Энэ үеэр тус аймгийн хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах, мөн мэргэжлээ зөв сонгох, сургалтын тэтгэлэг болон зээлийн сангийн талаар мэдээллийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх юм. 
Дээрх өдөрлөгийг хүүхэд залууст эх хэл, түүх соёл, төрөлх нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар тогтсон байна. 
Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд 18 сургуулийн 43 бүлгийн 1087 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа. Тэднээс 956 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн гэж БСУГ-аас мэдээллээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ