Буриад омгийн хонинд үзлэг, ангилалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-12 16:41:52
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын малчдын буриад омгийн хонинд үзлэг, ангилалт хийж байна. Хоёр ажлын хэсэг томилогдон энэ сарын дөрөвний өдрөөс ажлаа эхлүүлээд байгаа юм. Тэд буриад омгийн нийт есөн мянган толгой хонинд үзлэг ангилалт хийх төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор дөрвөн багийн 24 малчин өрхийн 5500 орчим толгой малд үзлэг хийж, 30 малчин өрхөд буриад омгийн хонины тухай гарын авлага, зөвлөмж өгчээ.

Тус аймгийн ХХААГ-аас “Улзын хонь”, “Утай Хан-Уул” ХХК-иудтай хамтран дээрх ажлыг явуулж байна. Аймгийн ХХААГ-ын дарга Б.Батсайхан, Малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, үүлдэр, омгийн малын үржил селекцийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа болон хянан магадлагаа хийлгэхээр арга зүйн дагуу судалгаа хийж байгаа орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих, үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох, үржлийн шилмэл мал бойжуулах, цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг явуулж байна гэв. 
Дашрамд сонирхуулахад, 2015 онд ХХАА-н сайдын тушаалаар буриад хонийг “омог”-оор баталгаажуулсан байдаг. Буриад омгийн хонь нь жин ихтэй, махны чиглэлийнх, харьцангуй том биетэйгээрээ онцлог. Голдуу шар халзан, бор халзан зүс зонхилдог ажээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ