Туркийн намын байранд халджээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-09 10:25:57

АНКАРА. /ВВС/. Туркийн хүчин болон Курдын хөдөлмөрийн намын босогчид хоорондын мөргөлдөөн газар авч буй энэ үед Курдын талыг баримтлагч Туркийн Ардын ардчилсан намын байранд халдлага болжээ.

Халдлагын үеэр авсан гэрэл зургаас харвал Туркийн нийслэл Анкара хотод байрладаг намын байранд гал гарч байна.

Ерөнхий сайд Ахмед Давутоглу ард иргэддээ тайван байхыг уриалсан байна.

Турк хоёр жилийн өмнө Курдын ажилчны намтай гал зогсоох гэрээ байгуулснаас хойш анх удаа Курдын босогчидтой тэмцэх хуурай замын цэргээ Ирак руу илгээжээ.

Мөн Туркийн сөнөөгч онгоцууд Иракийн хойд нутаг дахь босогчдын байрлалд агаараас хэд хэдэн удаа цохилт өгсөн билээ.

Курдын ажилчны намын босогчид Туркийн зүүн нутагт явсан бага оврын автобусанд бөмбөг дэлбэлж, цагдаагийн 14 ажилтны амийг хөнөөсөн хэрэг өчигдөр гарснаас хэдэн цагийн дараа Турк даяар үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал болсон байна.

Уг халдлага Туркийн армийн 16 цэргийн амийг хөнөөсөн халдлага болсны маргааш болжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд