Лигийн шилдэг тамирчдыг бэлтгэх үндсэн суурийг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 10:07:17

"Хотын цом-2015" сагсан бөмбөгийн лигийн тэмцээний тоглолт  долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт аймгийн Биеийн тамир спортын ордонд болж байна.

Тэмцээнийг аймгийн болон Баруун-Урт сумын ЗДТГ,  Биеийн тамир, спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж байна.  Тамирчид ур чадвараа ахиулж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх, сонирхоход түлхэц болж,  лигийн шилдэг тамирчдыг бэлтгэх үндсэн суурийг тавьж  байгаа  Хотын цом-2015" тэмцээний хагас шигшээ тоглолт  12 дугаар сарын 17 хүртэл болох  юм. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ