Халх голд Цэргийн хээрийн музей байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/.Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Цэргийн хээрийн музей байгуулахаар тус аймгийн Орон нутаг судлах музей, Халх гол сумын "Ялалт" музейн 10-аад мэргэжилтэн хамтран ажиллаж байна.
Халх голын хязгаар нутагт тэртээ 80-аад жилийн дайны үүх түүхийг өгүүлсэн түүхэн дурсгал, цэрэг дайны олдворууд их бий. Тэр тусмаа хуучин сөнөөгч онгоц, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг нэлээд олддог байна. Тиймээс гаднын орнууд хээрийн музей байгуулж, жуулчдыг татдаг туршлагаас санаа авч, гурван км-ийн радиуст Цэргийн хээрийн музейг байгуулж байгаа юм.
Байршлын хувьд Ремизовын өндөрлөгийг сонгожээ. Энэ газарт хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулж байсан түүхтэй.
Хээрийн музейг энэ сарын 18-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Нээлтийн ёслолд хойд хөршөөс төлөөлөгчид ирж оролцохоор болжээ.

Д.Дэлгэрмаа