Мао Зэдуний захидлыг худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-30 13:45:27

ЛОНДОН. /TASS/. Мао Зэдуний Хятадын дарга болохоосоо өмнө Их Британийн Лейборист намын удирдагч Клемент Эттлид бичсэн захидлыг дуудлага худалдаанд тавьжээ. Ирэх сарын 15-нд үнэ хаялцуулах уг захидлын анхны үнийг 100-150 мянган фунт стерлинг буюу 150-225.5 мянган доллароор тогтоосон тухай дуудлага худалдааны “Sotheby's” ордноос мэдээлсэн байна.

1937 оны 11 дүгээр сарын 1-нээр өдөрлөж, бичгийн машинаар латин үсгээр бичсэн захидлыг Мао Зэдун болон түүний намын хамтран зүтгэгчдэд бичсэн байна. Уг захидал нь  тухайн үедээ Коммунист намын удирдагчдын нэг бөгөөд Яньан дахь босогчдын удирдагч байсан Мао Зэдуний Хятадын удирдагч болохоосоо өмнө захидлаар тогтоосон анхны холбоонуудын нэг гэдэг утгаараа үнэ цэнэтэйд тооцогдож байгаа юм. Ирээдүйд Их Британийн Ерөнхий сайд болсон лейбористуудын удирдагч Клемент Эттлид хаягласан захидалдаа Мао Японы империализмийн эсрэг тэмцэлд “практикийн тусламж” үзүүлэхийг Их Британийн Лейборист намд уриалжээ.

Дээрх захидал нь Маогийн бичсэн баримт бичгүүдээс сүүлийн 10 жилд олон улсын зах зээлд гарч ирсэн ердөө хоёр дахь нь аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ