Дарьгангын ард түмэн түүх, өв соёлоо дэлгэлээ

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 15:33:17

Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлсэн цогц хөтөлбөр бүхий "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүд 2 дахь жилдээ Дарьганга сумын төвд энэ 9 дүгээр сарын 5-6-нд  боллоо.

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, "Нью жуулчин" ХХК, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан энэ өдрүүдээр аймгийн Угсаатны зүйн музейн мөнгөн урлалын үзмэр,  хуучин Дарьганга хошууны гэгдэх Дарьганга, Онгон, Асгат, Баяндэлгэр, Наран, Халзан сумын нүүдэлчдийн өв соёлын үзэсгэлэн гаргаж, ардын авьяастнуудын урлагийн тоглолт, Дарьганга судлалын номын болон цагаан идээний үзэсгэлэн худалдаа явагдлаа.

       Мөн аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн тоглолт, үдшийн цэнгүүн болов.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд