Герман дүрвэгчдэд 6 тэрбум евро зарцуулна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-08 12:50:13

БЕРЛИН. /ВВС/. Дүрвэгчид болоод цагаачдын асуудлыг шийдвэрлэхийн тулд зургаан тэрбум евро буюу 6.7 тэрбум орчим доллар зарцуулах төлөвлөгөөг Германы Засгийн газар гаргажээ.

Германы Канцлер Ангела Меркель өчигдөр нийслэл Берлин хотдоо хэвлэлийн бага хурал хийн энэ тухай мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэ мөнгийг 150 мянган хүнийг түр байрлуулах хоргодох байрууд гаргахад муж болон орон нутгийн захиргааны газрууд зарцуулна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгараар дамжин Германы өмнөд нутгийн Мюнхен хотод 20 мянга орчим цагаач болон орогнол хүсэгч очсон юм. Мөн өчигдөр орой 3000 орчим цагаач нэмж очжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд