"ВВС" БНАСАУ-д радио нэвтрүүлэг явуулна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-08 10:56:46

ЛОНДОН. /NHK/. Их Британийн олон нийтийн радио, телевиз болох “ВВС” Умард Солонгост богино долгионы радио нэвтрүүлэг явуулахаар төлөвлөж байна.

“ВВС”-гийн ерөнхий захирал Тони Холл сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Манай байгууллага үйлчилгээгээ тэлэн радио нэвтрүүлгээ зарим улсад, тэдгээрийн дотор, Умард Солонгост солонгос хэлээр өдөр тутам мэдээ нэвтрүүлгээ хүргэхээр төлөвлөж байна” гэжээ.

Яг хэзээнээс нэвтрүүлэг явуулж эхлэхээ албаны хүмүүс хараахан шийдээгүй байна.

Түүний хэлснээр, “ВВС” Орос, Ойрхи Дорнод болон Африкт мэдээ, нэвтрүүлэг явуулж эхлэхээр мөн төлөвлөж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд