Цагдаагийн алба хаагчдад цол гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-27 16:42:25
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улс тунхагласны түүхт 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдад цол гардууллаа.  Энэ үеэр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ц.Адъяацэрэн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн, цол гардан авсан алба хаагчид, тэдний гэр бүлийхэнд Монгол Улс тунхагласны түүхт 93 жилийн ойн мэндийг хүргэж, ажлын амжилт хүсч байлаа. Ийнхүү эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан 11 алба хаагч цолоор шагнуулж, нэг алба хаагч Цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүний эгнээнд багтлаа.

Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ