Цас их унаснаас буга турж үхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 15:53:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хойд хэсэг, уулархаг газраар цас их орж, хүйтний эрч чангарч байгаагийн улмаас буга турж үхэх явдал багагүй гарч байна. Хужирт, Өлзийт сумын зааг Дулаан хайрхан ууланд 10 орчим буга үхсэн байна гэх мэдээлэлэ байна.
Аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг, Цаг агаарын хүндрэлээс шалтгаалж буга нүүдэллэх нь элбэг байна. Дулаан хайрханд бугын төл болох 7-8 илий үхсэн байсныг судалж үзсэн. Холоос өвс ногоо хайж гүйж ирсэн том бугандаа төл нь чирэгдэж үхсэн гэж үзэж байгаа. Задлаад үзэхээр гэдсэнд нь элснээс өөр юм байхгүй, үндсэндээ ой хээрийн амьтад модны зомгол, холтсоор л хоол хийж байгаа гэдэг нь илт байна” гэв.
Аймгийн БОАЖГ-аас Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Гучин-Ус, Нарийнтээл, Хайрхандулаан, Есөнзүйл, Уянга сумдын 20 гаруй газарт нутагшсан ховор ан амьтад болох аргаль, янгир, халиун буганд хужир, шүү тавьж биотехникийн арга хэмжээ авчээ.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ