Соёлын ажилтны сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-21 18:39:54
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн 27 сумын хөгжим, бүжгийн багш нарыг чадавхжуулах эхний ээлжийн 21 хоногийн сургалт “Монгол туургатан” театрт өнөөдөр эхлэв. Сургалтад аймгийн 10 сумын 12 бүжгийн багш, 13 хөгжмийн багш оролцож байна.

“Монгол туургатан” театр, ЗДТГ-ын НБХ-ээс хамтран хөгжмийн багш нарт заах арга, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн зэмсэгтэй харьцах нарийн ойлголт олгох сургалтын төгсгөлд багш нарт сертификат олгох юм.

Сургалтыг “Монгол туургатан” театрын мэргэжлийн багш нар удирдан явуулж байгаа бөгөөд хоёрдох шатны сургалт ирэх сард зохион байгуулагдана.
 
Т.Есүхэйтөмөр
 
Холбоотой мэдээ