Мах боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-15 01:29:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНХАУ, АНУ-ын хөрөнгө оруулагч компаниудын дэмжлэгтэйгээр байгуулж буй Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход цөөхөн хоног үлдээд байна.
Одоогоор үйлдвэрт 450 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулж, халаалт дулааныг өгч, тусгай зөвшөөрлөө авч бэлтгэл ажил бэлэн болсон бөгөөд аймгаас шалтгаалах асуудалгүй болоод байна. Харин гол хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” группээс бэлэн мөнгө оруулж ирэх асуудал нэлээн цаг алдаж байгаа ажээ. Учир нь БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд 20.000 юань буюу 5000 ам.доллараас дээш валютыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог байна. Хятадын талаас мөнгөө оруулж ирж чадахгүй бол аймаг өөрийн эх үүсвэрээр малаа худалдан авч, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгийг аймгийн Засаг дарга хэлэв.
Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуйн салбарт томоохон дэвшил гарч, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломж бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой болно.
 Б.Батчимэг

 ХОНОГТ 3000 БОД ГЭЖ ЗӨВ ҮҮ 
Холбоотой мэдээ