Орос хэлний олимпиадын тэргүүн байрын шагналтан ОХУ-д суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан орос хэлний бүсийн олимпиадыг Арвайхээр хотод зохион байгууллаа.
Олимпиад багш, сурагч гэсэн хоёр ангиллаар явагдсан бөгөөд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгаас 22 сурагч, есөн багш оролцож, тест, зохион бичлэг, ярианы чадвар гэсэн даалгавруудаар өрсөлдлөө. Багш нарын төрөлд Баянхонгор аймгийн Номундалай сургуулийн багш З.Ичинхорлоо тэргүүн байр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн гадаад хэлний багш Ё.Чулуунчимэг дэд байр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сургуулийн орос хэлний багш Б.Эрдэнэжав гуравдугаар байрыг эзлэн ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнуулжээ. Сурагчдын төрөлд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Г.Даваадолгор шалгарч ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлээр суралцах эрхээр шагнууллаа.
Олимпиадын үеэр орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулжээ.
Орос-Монголын найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд болсон тус олимпиадын үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол Улсын гавъяат багш Д.Цогзолмаа, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн рефент орчуулагч Владимир Сергеевич Зимирёв, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар хот дахь салбарын багш, хэлбичгийн ухааны доктор Сергей Ильич Зандаков нар хүрэлцэн ирж оролцсон юм.

Б.Батчимэг