Ирэх сард Венесуэлд орон нутгийн сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-02 15:41:22
МОСКВА. /ТАСС/. Энэ оны 12 дугаар сарын 10-нд Венесуэлд орон нутгийн засаг захиргааны тэргүүний сонгууль болно гэж тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро лхагва гарагт мэдэгдсэн тухай телевизийн “Globovision” цахим эх сурвалж мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

"Сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг уриалж байгаа улс төрийн намуудын сонгуульд оролцох боломжийг хязгаарлахыг Үндэсний сонгуулийн зөвлөлөөс хүсч байна. Сонгууль явуулахыг уриалчихаад, дараа нь улс оронд самуун дэгдээдэг үйлдлээ улс төрийн намууд зогсоох хэрэгтэй” гэж Николас Мадуро хэлсэн байна. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлийн мэдээлснээр, 12 сард болох сонгуульд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 22 намаас 18 нь оролцох аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ