Катар улс тусгаар тогтнолоо хэзээд эрхэмлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-30 13:15:25
ВАШИНГТОН. /РИА Новости/. "Катар улсын бие даасан бодлого, байр суурьтай холбоотойгоор Персийн булангийн орнууд дипломат сөргөлдөөн үүсгэж, манай улсын эрх баригч засаглалыг солихыг эрмэлзэж байгаа хэдий ч Катар улс бие даасан байдал, тусгаар тогтнолоо хэзээд хамгаалах болно. Гэхдээ бид уг сөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэхийг хүсч байгаа билээ" гэж Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

"Манай бие даасан байдал, бүс нутгийн хөгжлийн талаархи бидний үзэл бодол Персийн булангийн орнуудын эрх баригчдад таалагдахгүй байгаа юм. Ардчилал тогтоох гэсэн бидний хүсэл эрмэлзэл, “Аль-Жазира” телевизийн сувгийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг тэдний таашаалд нийцэхгүй байгаа юм. Гэсэн ч бид “Аль-Жазира” телевизийн сувгийг хаахгүй. Персийн булангийн орнуудтай үүссэн сөргөлдөөнийг эцэс болгохыг маш их хүсч байгаа ч тусгаар тогтнолоо хэзээд эрхэмлэнэ” гэж Тамим бен Хамад Аль Тани Америкийн CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ