Д.Трамп: БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг илүү хялбар зохицуулах боломжтой байсан юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-26 10:36:27
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ОХУ болон АНУ-ын харилцаа сайн байсан бол Умард Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн хямралыг зохицуулахад илүү хялбар байх байлаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Fox News телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжиллаа.
 
“Умард Солонгосын асуудлаар бид Хятадтай сайн хамтран ажиллаж байгаа. Гэхдээ Оростой мөн эерэг, сайн харилцаатай байсан бол энэ асуудлыг зохицуулахад илүү хялбар байх байсан юм” гэж Дональд Трамп тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ