ГХЯ, МУИС хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-06 18:20:44

ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь байгууллага хоорондын хамтран ажиллах зарчим, харилцан ойлголцлын хэм хэмжээг тодорхойлох, Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тулгамдсан асуудал, олон талт хамтын ажиллагааны чиглэл, бодлогын судалгааг хөгжүүлэх, дипломат болон удирдахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлаар байгууллага хоорондын болон дипломат ажилтан, эрдэмтэн судлаачдын хүчийг нэгтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаа, дипломат ажлын онол, практикийн уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ