"Мартагдашгүй намар"-т 140 орчим оролцогч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” нэгдлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мартагдашгүй намар” фото өдөрлөг өнөөдөр Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдаж байна.
Зургаа дахь жилдээ болж буй тус өдөрлөгт 60, 70-аад оны хэв шинжийг бүрдүүлсэн 140 орчим оролцогч оролцож байна.
Энэ өдөр фото зургийн сургалт зохион байгуулагдахаас гадна гэрэл зурагчид өөр хоорондоо туршлага солилцох чөлөөт уулзалт болно. Мөн өнөөдөр хувцаслалтаараа "Шилдэг донж төрх"-ийг гаргасан оролцогчдийг тодруулна гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Энэ удаагийн фото өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр DDishTV, Panda Design Studio, Comf-Pro, Төв аймгийн ЗДТГ болон Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил болсон "Мартагдашгүй намар" гэрэл зурагчдын аялалд 70-80 оны хувцаслалтаар гоёсон нийт 120 гэрэл зурагчид оролцсон юм. Тэдний дотор БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын төлөөллөөс ирж оролцож байсан юм.

Т.Есүхэйтөмөр