Мьянмарт 10 мянган ам.долларын тусламж үзүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:48:28

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2015 оны 7 дугаар сарын сүүлээр их хэмжээний бороо орж үер болсны улмаас 100 гаруй хүний амь нас үрэгдэж, эд материалын хохирол учирсан байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улс “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гаас хүмүүнлэгийн тусламж болгон 10 мянган ам.долларын санхүүгийн тусламж олголоо хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд