Татварын хэлтсээс үе үеийн алба хаагчдынхаа дурсамжийг агуулсан номыг хэвлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-19 13:35:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017 онд аймгийн ИТХ-аас зарласан "Ахмадаа дээдлэх жил"-ийн хүрээнд аймгийн Татварын хэлтсээс ахмадуудаа баярлуулж байна.
Гавьяаны амралтанд гарсан ахмадуудтайгаа уулзалт зохион байгуулж, тэдний туршлагаар товхимол хэвлүүлэх, телевизийн нэвтрүүлэг хийх, урлаг, спортын өдөрлөг зохион байгуулах, амьдралд нь дэмжлэг тусламж үзүүлэх зэргээр олон ажлыг санаачлан 7, 8 сард хийж хэрэгжүүлээд байгаа юм.
Тухайлбал ахмад ажилтнуудынхаа дурсамж, туршлагыг, залуу үеийн магтаал, хүндэтгэлийг агуулсан “Бидний бахархал” номыг бэлтгэн хэвлүүлж, “Хайрханы хишиг” жуулчны баазад хамт олноороо баяраа тэмдэглэн “Өгөөмөр” сувиллын газарт ахмад настнуудаа амраажээ. Энэ үеэр Татварын хэлтсийн хамт олноос урлагийн тоглолтыг зохион байгуулж, олон сюрпризыг барьсан бөгөөд тус хэлтсээс гавъяаны амралтандаа гарсан ахмадууд ийнхүү хүндлүүлж, нэгэн үеийн хамт олноороо  дахин цугласандаа ихээхэн баярлаж буйгаа илэрхийлж байв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ