Аймгийн эмч нар оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллан туршлага судаллаа. Энэ үеэр яаралтай тусламжийн үйл ажиллагаа, УНТЭ-т нэвтрүүлээд байгаа оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцсан байна.
Мөн уушиг, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, элэг цөс, ходоодны эмгэгийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлагын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн доктор, профессор эмч нар хичээл зааж, яаралтай тусламжийн төвийн зохион байгуулалт, хөтөч үйлчилгээний талаар шинэ туршлагуудаасаа хуваалцжээ. Энэхүү үйл ажиллагааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал доктор, профессор н.Бямбадоржийн санаачилгаар зохион байгуулсан байна.

Б.Батчимэг