Ирэх сарын 15-аас халаалт өгч эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 16:12:38
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв Чандмань дулаан эрчим хүчний газар ирэх сарын 15-наас 42 албан газар, 132 аж ахуй нэгж, 1980 айл өрхөд бүх халаалт өгч эхэлнэ.

Төв Чандмань дулаан, эрчим хүчний газар энэ жил нийт 97 ажил төлөвлөснөөс 70 ажил биелж, гүйцэтгэлийн биелэлт 75 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд халаалтын тогооны хучилт, мотор, насос, тослогоо үйлчилгээний зэрэг ажлууд үлдээд байгаа бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд дуусах аж.
 
Нүүрс нийлүүлэх аж ахуй нэгжийн тендер зарлагдаж гурван байгууллагын материалаа өгөөд байна. Энэ сарын 25-нд тендер шалгаруулна. Есөн халаалтын хэсэгт жилдээ нийт 52 мянган тонн нүүрс шаардлагатай байдаг аж.

Төв Чандмань дулаан эрчим хүчний газрын ерөнхий инженер  Ц.Батсүх “Өнөөдрийн байдлаар есөн халаалтын хэсгийн 33 нам даралт, усан халаалтын тогооны үйл ажиллагаа бүгд хэвийн ажиллаж байна. Үүнээс Дулаан техникийн хүрээлэн /ДТХ/-гийн тогоогоор 19 уурын зуухыг солих шаардлагатай. Бусад зуухны тогоонууд бүгд дизель тогоогоор солигдсон. Төв аймагт 35 мегабайтын дулааны станц шаардлагатай. 2018 оноос шинэ дулааны станц баригдахаар яригдаж байгаа учраас хуучин зуухны тогоо солигдох хөрөнгө тавигдахгүй” гэв.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ