Турк улсад онц байдлын хугацааг гурван сараар сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-18 08:38:36
АНКАРА./ANADOLU/. Туркийн парламент онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг гурван сараар сунгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа. Уг хуульд онц байдлын дэглэмийг 2017 оны 7 дугаар сарын 19-ны 01:00 цагаас эхлэн 90 хоногоор сунгахаар заажээ.

Гурван сарын хугацаатай онц байдлын дэглэмийг Туркт 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр тогтоосон билээ. Тухайн үед тус улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан юм.

Фетулла Гүлэний удирддаг байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг Туркийн Зэвсэгт хүчний хэсэг цэргийн албан хаагчид 2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө засгийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авах оролдлого хийсэн юм. Цэргийн хунтынхны гэмт үйлдлийг тус улсын удирдлага, хууль сахиулах байгууллагууд болон жирийн иргэдийн шуурхай ажиллагааны дүнд таслан зогсоож чадсан. Эргэлт хийх оролдлогын улмаас 250 хүн амиа алдсан билээ.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ