“Uber” компанийн ерөнхий захирал огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. Онлайн дуудлагын таксины үйлчилгээ эрхэлдэг Америкийн “Uber” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Трэвис Каланик албан тушаалаасаа огцорч байгаа тухай лхагва гарагт The New York Times сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, албан тушаалаасаа огцрохыг Uber-ийн таван том хөрөнгө оруулагч Т.Каланикаас шаардсан ба тэрбээр 6 дугаар сарын 14-нд тодорхой бус хугацаагаар амралтаа авч байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Тус сонинд бичсэнээр, албан тушаалаасаа огцрохыг Uber-ийн таван том хөрөнгө оруулагч Т.Каланикаас шаардсан ба тэрбээр 6 дугаар сарын 14-нд тодорхой бус хугацаагаар амралтаа авч байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
“Uber” компанитай холбоотой дуулиан, шүүхийн маргаан тасрахгүй үргэлжилсээр байгаа юм. 2 дугаар сард тус компанийн ажилтан байсан хоёр эмэгтэй "бэлгийн дарамт учруулсан" хэмээн компанийн удирдлагыг буруутгасан байна. Үүний дараа Т.Каланик болсон хэрэг явдал бүрийг нарийвчлан шалгана гэж амлаж, улмаар шалгалтын дүн гарсны дараа тус компанийн 20 гаруй ажилтныг ажлаас нь халсан юм.
Үүнээс хойш төдийлөн удалгүй “Uber” компанийн захирал өөрөө дуулианд өртсөн байна. Учир нь, Т.Каланик компанийхаа нэг жолоочтой зодолдож байгааг харуулсан дүрс бичлэг интернетэд тавигдсан аж. Уг таксины жолооч “Uber” компани цалингаас нь хэтэрхий ихээр суутган авч байна" гэж гомдоллоход нь Т.Каланик нэлээд бүдүүлэг хэлбэрээр хариу барьсан байна. Энэ явдлын дараахан Ерөнхий захирал ийм үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйж байгааг харуулсан дүрс бичлэгийг цацсан билээ.
О.Барс