ТАБНУ-д болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 42 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-21 13:27:22
БАНГИ./AFP/. Мягмар гарагт Төв Африкийн Бүгд Найрамдах улсын /ТАБНУ/ Бриа хотод зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд буудалцаан болсны улмаас 42 хүн амиа алджээ.

Олон жилийн турш үргэлжилсэн цус асгаруулсан мөргөлдөөнийг зогсоох тухай энхийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш ганцхан өдрийн дараа энэ явдал болсон тухай хотын захирагч мэдэгдсэн байна.

“Наад зах нь 50 хүн амиа алджээ. 42 цогцсыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амиа алдсан зарим хүмүүсийн цогцсыг одоо хүртэл цуглуулж амжаагүй байна” гэж Бриа хотын захирагч Морис Беликоуссоу ярьжээ.
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ