Рэпер Prodigy нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-21 10:57:32
МОСКВА./TASS/. Америкийн хөгжимчин-рэпер Prodigy /жинхэнэ нэр нь Альберт Жонсон/ мягмар гарагт Лас-Вегас хотод 42 насандаа нас барсан тухай TMZ интернет портал мэдээлжээ.

Prodigy 1990-ээд онд рэпер Navoc-той хамтран Mobb Deep хамтлагийн бүрэлдэхүүнд дуулж байх үедээ ихээхэн нэрд гарч байсан юм. Тус хамтлагийн “Shook Ones Pt. II” зохиомж нь “Хард-кор рэп” урсгалын хамгийн алдартай уран бүтээлд тооцогддог байна.

"Mobb Deep-ийн тоглолтоос хойш хэд хоногийн дараа рэпер Prodigy хадуур хэлбэрт эсийн цус багадалтаас үүдсэн хүндрэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. "Тэрбээр багадаа энэ өвчнөөр шаналдаг байсныг шүтэн бишрэгчид нь сайн мэддэг. Гэхдээ түүний нас барсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.
О.Барс 

 




Холбоотой мэдээ