Ираны пуужингууд "Лалын улс"-ын 65 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-21 09:27:42
ДАМАСК. /AP/. Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлал руу Ираны зэвсэгт хүчин пуужингийн довтолгоо хийснээр 65 террористыг устгасан тухай Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдээллээ.

Террористууд Ираны нийслэл Тегеран хотод хоёр удаа халдлага үйлдсэний хариуд Сирийн Даир аль-Заврт байрлаж байсан “Лалын улс” бүлэглэлийн бааз руу ням гарагт Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус дунд тусгалын баллистик пуужингууд харвасан байна.

Мөн Сирийн зүүн нутгийн Аль-Мухасан хотод байрлаж буй "Лалын улс" бүлэглэлийн командын байрыг онилон цохилт өгчээ. Пуужингийн довтолгооны явцад 15 террористыг устгасан бөгөөд тэдний дунд Саудын Арави дахь "Лалын улс"-ын толгойлогч Саад аль-Косаиби байсан байна. Даир аль-Завраас зүүн зүгт орших Аль-Маядин хот дахь "Лалын улс" бүлэглэлийн төв рүү хийсэн дайралтын явцад 27 террорист амиа алдсан бөгөөд тэдний дунд Ливийн 3 иргэн байжээ.  Мөн олон хүн шархадсан байна. 
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ