Богота хотын худалдааны төвд дэлбэрэлт болж гурван хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-18 10:10:58
БОГОТА./TASS/. Колумбийн нийслэл Богота хотын “Centro Andino” худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас хамгийн багадаа гурван хүн амиа алджээ. Энэ тухай бямба гарагт тус хотын дарга Энрике Пеньялос мэдээллээ.

“Centro Andino” худалдааны төвд дэлбэрэлт болсны улмаас харамсалтайгаар гурван эмэгтэй амиа алдсаныг мэдээлж байна. Бас нэг эмэгтэй хүнд шархадсан” хэмээн тэр твиттертээ бичжээ.

Мөн хотын дарга дээрх хохирогчдын нэг нь сургуульд ажиллаж байсан Францын сайн дурын эмэгтэй байсан. “Centro Andino” худалдааны төвд гарсан энэ жигшүүрт террорист халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэж тэрбээр хэлжээ.

Колумбын "El Tiempo" сонинд мэдээлснээр, уг дэлбэрэлт худалдааны төвийн хоёр давхрын нойлын өрөөнд болсон ба тэр үед худалдааны төвд 500 орчим хүн байсан байна. Хэргийн газар аврагчид, зохих мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос энэ болсон хэрэг явдалтай холбоотой эмгэнэл илэрхийлээд, уг хэрэгт мөрдөн шалгалт явуулахыг үндэсний цагдаагийн дарга генерал Хорхе Ньето-д даалгажээ.

О.Барс
Холбоотой мэдээ