Өсвөрийн тамирчид үзүүлэх тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-15 11:18:29
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОЦНАМЭ/. Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд өчигдөр “Спорт, эрүүл мэндийн өдөрлөг” болж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй спорт холбоодын 100 гаруй тамирчин оролцов. Тамирчид өдөрлөгийн үеэр үзүүлэх тоглолт үзүүлж иргэдэд сонирхуулсан юм.

Нийтийн биеийн тамир болон их спортыг  хөгжүүлж, спорт холбоодын үйл ажиллагааг сурталчлан дэмжих зорилготойгоор дээрх өдөрлөгийг аймгийн  БТСГ-аас  зохион байгуулжээ.

Мөн өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодуудыг албан ёсоор баталгаажуулж “Батламж” олгосон юм. Мөн дугуй спортын хоёр тамирчин нэгдүгээр зэргийн цолыг олгож, үнэмлэхийг нь гардуулжээ.

Төв аймгийн хэмжээнд 20 гаруй спортын дугуйлан секц үйл ажиллагаа явуулдаг.   Эдгээр секц, дугуйланд 200 гаруй хүүхдүүд суралцаж, жил ахих бүр хүүхдүүдийн чансаа ахиж улс болон олон улсын тэмцээнээс эхний байруудыг эзэлж байна гэж аймгийн БТСГ-ын дарга  Г.Лхагвасүрэн онцолсон юм. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ