Сурагчид сайн үйлсийн аян зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-13 02:31:44
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Амьдрах чадварт суралцах хичээлийн цагаар Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагчид "Чин сэтгэлээсээ бусдад туслах" аяныг зохион байгуулж байна.

"Хүмүүн" цогцолбор сургуулийн 5б ангийн сурагчид аяныхаа хүрээнд өнөөдөр хуванцар сав, хаягдал шил цуглуулан олсон мөнгөөрөө Зуунмод сумын хоёрдугаар багийн өрх толгойлсон эмэгтэйд тусалж өдөр тутмын хэрэглээний эд материалыг, гарын бэлгийн хамт гардуулан өгөв..

Тэд сайн үйлс бүтээсэндээ сэтгэл хангалуун байсан бөгөөд улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд болсон сурагчдад олон ах эгч нарынх нь зүгээс талархал дэвшүүлж байв. Сурагчид цаашид аянаа үргэлжлүүлэн дахиад сайн үйлс бүтээнэ гэдгээ хэлж байсан юм. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ