Цагдаагийн ажилтнууд хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 15:59:12

Энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд хүн нас барсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, амь насаа алдсан хүнийг гадны нөлөөтэй болохыг тогтоов. 

 Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллаж сэжигтнүүдийг саатуулсан байна. Сэжигтнүүдийн дотор цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа болоод ажиллаж байсан хүмүүс багтжээ. Одоогоор сэжигтнүүдийг хорих 461 дүгээр ангид түр саатуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ