БАЯНХОНГОР: Ажиллах хүчний 12.2 хувийг төрийн албан хаагчид эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр төрийн албаны өдөр. Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг Төрийн албаны өдөр болгосон юм.
Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 183 байгууллагад 5462 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь нийт ажиллах хүчний 12.2 хувь бол улсын дундаж 15.9 хувь байдаг.
Тус аймгийн төрийн албан хаагчдын 72.6 хувь нь эрэгтэй, 27.4 хувь нь эмэгтэй.
Төрийн албан хаагчдыг төрийн албаны ангиллаар нь авч үзвэл, Баянхонгор аймгийн хэмжээнд улс төрийн албан хаагч 187, төрийн захиргааны албан хаагч 631, төрийн тусгай албан хаагч 41, төрийн үйлчилгээний албан хаагч 4603 ажиллаж байна.
Аймгийн төрийн албан хаагчдыг насны бүлгээр авч үзвэл, 25 хүртэлх насны 469, 26-35 насны 1867, 36-45 насны 1658, 46-55 насны 1199, 56-аас дээш насны 269 албан хаагч байна.
Харин төрийн албан хаагчдын боловсролын хувьд 3867 нь дээд боловсролтой, дипломын, мэргэжлийн, техникийн боловсролтой 622, бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой 973 албан хаагч ажиллаж байна.