Монголын уран бүтээлчид “Праздник Топора” олон улсын фестивальд амжилттай оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-25 10:38:34

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын уран бүтээлчид ОХУ-ын Томск хотноо жил бүр зохион байгуулдаг “Праздник Топора” олон улсын гар урлалын 16 дахь удаагийн фестивалид амжилттай оролцлоо.


Фестивальд Д.Цэрэнбат, Ц.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байр, Х.Алтанхүү, Д.Мөнхбаатар дөрөвдүгээр байр, “Релеф” төрөлд Б.Батцоож гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.


“Праздник Топора” нь модон сийлбэр, төмрийн дархан, керамик болон хэрэглээний урлагийн төрөлд шилдэг бүтээлчдийг шалгаруулдгаараа онцлог. Энэ удаад 17 орны 170 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд Монголын уран бүтээлчид үндэсний урлаг, гар урлалын үнэ цэнийг олон улсад таниулахыг зорьжээ. Тус фестиваль нь олон улсын урчуудын ур чадвар, туршлагыг харилцан солилцох, ардын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. 




Холбоотой мэдээ