ОРХОН: Монголын анхны дижитал музейг жилд 8000 гаруй иргэн үзэж сонирхдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-25 16:08:33

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын анхны дижитал музей Эрдэнэт хотноо дөрвөн жилийн өмнө үүдээ нээснээс хойш 40-50 мянган хүн үзэж сонирхжээ.

Эрдэнэт үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замналыг үнэт өв болгон үлдээх зорилгоор  Соёл, урлагийн цогцолборын дэргэд энэхүү музейг байгуулсан юм. Орчин үеийн техникийн шийдэл бүхий Монголын анхны дижитал музей нь уул уурхай, цахим мэдээлэл, түүхэн замнал, үйлдвэрлэл, технологи, инноваци, Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал зэрэг зургаан танхимаар иргэдэд үйлчилж байна. 


Музейд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1400 орчим үзмэр, 160 ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэрийг байршуулжээ.  Түүнчлэн  цех, нэгж бүрийн  цахим танилцуулга, баримтат кино болон бүс нутгийн иргэд, анхдагчдын гар дээр байсан ховор, түүхэн үзмэр, баримтыг дэлгэн харуулсан байдаг.










Холбоотой мэдээ