БУЛГАН: Эгийн голын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-03 09:29:34

Булган, 2025 оны долоодугаар сарйн 3 /МОНЦАМЭ/. Эгийн голын усны түвшин олон жилийн дунджаар 168 см, үерийн түвшин 450 см байдаг.


Өнөөдрийн байдлаар Эгийн голын түвшин 150 см хүрч өмнөх өдрөөс 41 см-ээр нэмэгдсэн байна.


Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Эгийн голын түвшин нэмэгдэж байгаа бөгөөд маргааш 10-20 см-ээр нэмэгдэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.


Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас амрагч, аялагч, нутгийн иргэдийг баталгаагүй газраар гол гарах, гол мөрний усанд анхаарал болгоомжтой орохыг онцгойлон анхаарууллаа.


Холбоотой мэдээ